“Тамхичин биш-Тамирчид болцгооё” уриалгыг гаргаж байна.
Тус цагдаагийн хэлтсээс "Өнгө нэмье 2020" аяны хүрээнд "Хорт зуршил-Эрүүл бие" нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд Мандал сумын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Оюундарь “Тамхины хор хөнөөл” сэдвээр сургалт орж, Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Б.Оргилмаа тамхи татдаг хүний тамхины хэрэглээний тооцоог сар, жилээр гаргаж алба хаагчдад танилцуулан “Тамхичин биш-Тамирчид болцгооё” уриалгыг гаргаснаар 9 алба хаагч сайн дураараа дээрх уриалгад нэгдлээ.

