"МОТОЦИКЛЫН БҮРТГЭЛ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
"Мотоциклын бүртгэл" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд мотоциклтой холбоотой зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийн ач холбогдол, тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж, мотоциклийн ил харагдах хэсэгт гэрэл ойлгогч бүхий наалт байрлуулж, даатгалд хамруулан, хамгаалах малгайтай, өдрийн цагт ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байх, 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклийн арын суудалд тээвэрлэхгүй байхыг анхааруулан ажиллаж байна.

