"АМРАЛТЫН ГАЗАР" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудад хяналт шалгалт хийж, тухайн амралтын газруудад амарч байсан 14 иргэнд шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллав.
