АЛБА ХААГЧДЫНХАА АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, байгууллагын аюулгүй байдлыг ханган, иргэдэд тав тухтай стандартад нийцсэн орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Мандал сумын ЗДТГазраас 69 сая төгрөгийн төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж Түнхэл цагдаагийн кобаны байр бариулах ажлыг эхлүүлж гүйцэтгэл 100 хувь хэрэгжиж ашиглалтад оруулахад бэлэн болсон.

