/ / Тус цагдаагийн хэлтсээс “Иргэдээ сонсоё-2017” арга хэмжээг 4 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус цагдаагийн хэлтсээс “Иргэдээ сонсоё-2017” арга хэмжээг 4 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа.

               Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2, 14.2 дахь хэсэгт зааснаар харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд хүргэх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь хүлээн авах шийдвэрлэх зорилгоор “Иргэдээ сонсоё-201” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгатай хамтран 4 дэхь жилдээ амжилттай зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд 430 орчим иргэн хамрагдаж, аж ахуй нэгж, байгууллагууд идэвхитэй оролцож, цагдаагийн хэлтсээс “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх” талаарх санал, асуулга авч, иргэдэд 200 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тараан өгч ажиллав. Мөн энэхүү арга хэмжээнд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганболд нар оролцлоо.

2016 оны тайланг видео хэвлэлээр тавьж байгаа нь

арга хэмжээнд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, ИТХурлын дарга Б.Ганболд нар оролцлоо.

иргэдээс санал, асуулга авч байгаа нь

 "Мөнгөн хараа" дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид урлагын тоглолт үзүүлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо3 меню

  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна