/ / ÑÝËÝÍÃÝ ÀÉÌÃÈÉÍ ÌÀÍÄÀË ÑÓÌ ÄÀÕÜ ÑÓÌ ÄÓÍÄÛÍ ÖÀÃÄÀÀÃÈÉÍ ХЭЛТСИЙН 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОЙМ ÒÀÍÈËÖÓÓËÃÀ.

ÑÝËÝÍÃÝ ÀÉÌÃÈÉÍ ÌÀÍÄÀË ÑÓÌ ÄÀÕÜ ÑÓÌ ÄÓÍÄÛÍ ÖÀÃÄÀÀÃÈÉÍ ХЭЛТСИЙН 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОЙМ ÒÀÍÈËÖÓÓËÃÀ.

      ЦЕГ-ын даргын 2015 оны Б/659 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, ЦЕГ, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн биелэлт, үр дүнг сар тутам тооцож ажиллав.
 ЦЕГ-аас явагдсан Удирдах ажилтнуудын түвшин тогтоох шалгалтанд Цагдаагийн Хэлтсийн удирдах бүрэлдэхүүн хамрагдаж амжилттай дүгнэгдэв.
       Алба хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталгаажуулж,үр дүнгийн гэрээг байгуулав. Хэлтэс, хэсэг, албад ажлаа жил, улирлаар төлөвлөж гүйцэтгэлийг 7 хоног,сараар нэгтгэн дүгнэж, õэлтсийн дарга болон бүрэлдэхүүнд танилцуулж цаашид хийх ажлаа төлөвлөж ажиллав.
      Цагдаагийн хэлтсийн иргэдийн танхимд байрлуулсан электрон самбарт хэлтсийн алба хаагчдын үйл ажиллагааны талаар болон гэмт хэрэг зөрчлийн мэдээ, мэдээлэл авах утасны дугаарыг  байрлуулж ашиглав. Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг дарагдуулсан болон цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол ирээгүй байна. 
Цагдаагийн байгууллагын 2016 онд зохион байгуулагдах сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу мэргэшүүлэх, удирдлагын, давтан, бусад 18 алба хаагч ахмад Г.Бямбасайхан Тайван улсад Хятад хэлний сургалтанд хамрагдав.
        Хууль зүйн сайдын тушаалаар Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран анх удаа “Сэлэнгэ 2016” команд штабын сургуулийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Буур хээр”-ийн талд 2016.05.17-19-ний өдрүүдэд зохион байгуулав. Уг арга хэмжээнд тус хэлтсийн НХЖХХ-ийн ахлах байцаагчаар ахлуулсан 10 алба хаагч амжилттай оролцов.              
Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс ирүүлсэн  үүрэг, ажлын чиглэлийн дагуу орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагдаагийн Хэлтсийн ажлын байрыг нээлттэй зарлаж цагдаагийн байгууллагын сул орон тоог нөхөж ажиллав.
Цагдаагийн хэлтсээс Цагдаагийн ахмадын байгууллагын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад ажилтанууддаа хүндэтгэл үзүүлж, ажил үйлсийг нь сурталчилан, алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх зорилгоор “Ахмадаас суралцая” арга хэмжээг зохион байгуулав.
           Хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх танилцуулгыг сар бүрийн 30-ны өдөр сумын ЗДТГ, ИТХ-ын дарга нарт хүргүүлэв.
Мөн хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, захиргааны зөрчилд хэлтсийн судалгааны баг 14 хоног тутам дүгнэлт хийж, үйлдэгдэж буй цаг хугацаа, газар, үйлдлийн арга зэргийг судлан эргүүл, шалгалтыг тогтмол ажиллуулж байна. 
Цагдаагийн хэлтсээс “Амар тайван амьдарлын төлөө хамтдаа” уриан дор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж Засаг даргын Тамгын газар, Сум дундын Шүүх, Сум дундын нэгдүгээр прокурор оролцов. 
        Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулах тодорхой ажил зохиолгохоор байгууллага, аж ахуйн нэгжид 114 мэдэгдэл, шаардлага хүргүүлж  83-д хариуг авч, мөн согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг үйлчилгээний цэг салбарт 50 мэдэгдэлийг хүргүүлж 72.8 хувьд хариуг авч ажиллав.
            Мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулж хариу ирүүлээгүй 2 албан тушаалтанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар захиргааны шийтгэл оногдуулав
Дээрх хугацаанд Түнхэл тосгоны Гацууртын ам гэх газарт хууль бусаар гар аргаар алт олборлогч  600 гаруй иргэнийг албадан тарааж, зөрчил гаргасан 75 тээврийн хэрэгсэлийг түр саатуулж, 25 ширхэг цахилгаан үүсгүүр, 25 ширхэг цахилгаан өрөм зэрэг эд зүйлийг хураан авч, зөрчил гаргасан 120 иргэнийг 7.953.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.  
Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баян 2 дугаар багийн нутаг “Шар хөтөл” гэх газарт гар аргаар алт олборлогч иргэд нэвтрэн орж, бүлэг бөөгнөрөл үүсгэн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэний дагуу Баянгол сумын Засаг даргын 2016.04.27-ний өдрийн а/55 тоот захирамжийг гаргуулан тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид 13 удаа давхардсан тоогоор 80 алба хаагч 1050 иргэдийг албадан тарааж, 332 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, цахилгаан үүсгүүр 8, цахилгаан өрөм 6, метал хайгч багаж 1 ширхэгийг түр хураан авч зохих арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно. 
      Мандал сумын хэмжээнд архи согтуурулах ундаагаар үйлчилдэг 91 цэг, салбар байна. Эдгээрийг эргүүлийн чиглэл маршрутанд оруулан давхардсан тоогоор 2190 удаа шалгажээ.
        Мөн зөрчил гаргасан 12 иргэнийг 525000, 8 аж, ахуйн нэгж байгууллагыг 1450000 төгрөгөөр торгож. Зөрчлийн улмаас 290,25 литр согтууруулах ундаа хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлжээ.
       2016 оны  байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн 8 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 буюу 57.8%-иар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 21 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 буюу 36,3%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Олон хоногоор оршин суугаа газраасаа явсан гэх насанд хүрээгүй 7 иргэнийг эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, байгаа газрыг нь олж тогтоон, эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч ажиллаа. 
      Тайлангийн хугацаанд орон нутгийн ММЭ, Мандал телевизүүдэд 15 удаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн тухай, мөн эцэг эх асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх тухай мэдээлэл хийж ажиллаа.
Замын цагдаагийн албанд Мандал сумын ИТХ-аас 8.215.000 төгрөгийн үнийн дүн бүхий бэлэн бус торгуулийн машиныг “Смарт салюшин ХХК- “наас олгуулж энэ оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус Цагдаагийн хэлтэст бэлэн бус торгуулийн машинаар зөрчил гаргасан 1593 иргэнд 107,318,400 төгрөгний торгууль оногдуулж шийдвэрийг  цахим төхөөрөмжөөр хэвлэж байна. 
        Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар мал бүхий иргэн байгууллага, аж ахуй нэгж нь өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малыг им, тамга бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх, уламжлалт, им тамгын зэрэгцээ бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах, малыг байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх, бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог боломжид тохируулан авах, малыг бусдыг өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээг зайлшгүй авах үүрэгтэй гэсэн хуулийн заалтын хэрэгжилтыг хангуулж ажиллав.
          Тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн -10, тусгай-2, хэсэгчилсэн-17 арга хэмжээг удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион явуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.
Эрэн сурвалжлах “ASAP” санд 2016 онд сураггүй алга болсон хүн 8 , мал 10, эд зүйлс 14, тээврийн хэрэгсэл 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6-г нийт 42  эрэн сурвалжлалт зарлаж ажилласнаас Сураггүй  алга болсон хүн  8-ыг олсон,  гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6-г эрэн сурвалжилснаас бүгд олдсон байна.  Мөн Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 7 этгээдийг олж тогтоосон байна. Одоогоор тус Хэлтэст хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргон зугтаасан сэжигтэн, яллагдагч байхгүй байна.
          Мандал сумын Сум дундын шүүхэд 2016 оны 08-р сарын 09-нөөс 2016 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл нийт 1002 оролцогчтой 164 шүүх хурал товлогдсоноос 466 оролцогчтой эрүүгийн хэргийн 83 шүүх хурал, 536  оролцогчтой иргэний хэргийн 95 шүүх хурал хуралдаж  журам сахиулан ажиллав.       
         Сэлэнгэ аймгийн 26 дугаар тойргийн хороонд сонгуулийн санал авах 20 байранд тус хэлтсийн 40, нэмэгдэлээр 20 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэйгээр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллав.
Мөн Ази, Европын дээд хэмжээний уулзалтын, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын буюу “Хүй долоон худаг” дахь хурдан морины уралдааны хэв журмын хамгаалалтанд Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэв. 
Мандал сумын баяр наадмын үйл ажиллагаа 2015.07.23-наас 24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж хэв журмын хамгаалалтыг төлөвлөгөө зураглалын дагуу зохион байгуулàâ. 
          Сумын Засаг Даргын Захирамжийн дагуу Цагдаагийн хэлтсийн 56 алба хаагч мод тарих, хашаа барих аянд хамрагдаж Ширхэнцэг хайрханы өвөрт 60 метр газарт мод болон төмөр тороор хашаа барьж 24 ширхэг улиас мод,  Хэлтсийн өмнөх талбайд 14 ширхэг гацуур мод тарьж зүлэгжүүлэв.
        Алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор туслах аж ахуйгаас 21 алба хаагчид хөнгөлөлттэй үнээр хонь олгов. Хүйтний улиралд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун аарцаар үйлчилж байна.
        Хариуцсан нутаг дэвсгэрт 227 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Мандал суманд 182 буюу 80,1 хувь, Баянгол суманд 45 буюу 19.9 хувь, байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Мандал суманд 35 буюу 16,1 хувь, Баянгол суманд 11 буюу 19,6 хувь тус тус буурсан байна.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 90 бүртгэгдэж 2 хэргээр буюу 2,1 хувиар, хүүхэд оролцсон  гэмт хэрэг 9 бүртгэгдэж 10 буюу 52,6 хувь буурñàí áàéíà.
          Дээрхи хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 1.3 хувь өссөн байна.
Гэмт хэргийн улмаас 190 иргэн хохирсоны 8 буюу 4,2 хувь нь нас барж, 113 буюу 59,4 хувь нь гэмтэж, 294,1 сая төгрөгийн хохирол учирсаны 174,7 сая төгрөг буюу 59,4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нөхөн төлүүлж, 67,9 сая төгрөгийн эд зүйл битүүмжилсэн байна.
       Мөн хугацаанд  3135 иргэнд холбогдох 3074 захиргааны зөрчил илрүүлж, 152,231,100 төгрөгөөр торгож, 215 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, захиргааны журмаар 52 иргэнийг захиргааны журмаар баривчилах шийтгэл оногдуулсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан иргэн 1303 буюу 29,3 хувь, баривчилагдсан иргэн 96 буюу 64.8 хувь тус тус буурч, жолооны эрх хасуулсан иргэн 4 буюу 23.5 хувь, торгуулийн мөнгөн дүн 743,770,000 төгрөг буюу 95,5 хувь өссөн үзүүлэлттэй байна.
      Цагдаагийн хэлтэс нь 2016 онд удирдах дээд байгууллагаас дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын чиглэл, үүрэг даалгаварын биелэлтийг зохих түвшинд хангасан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд тодорхой төрлийн гэмт хэргүүд буурсан, хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс өссөн, алба хаагчдын сургалт, сахилга, ёс зүй дээшилсэн, өмнөө тавьсан зорилтоо биелүүлж ажилласныг үнэлж Мандал сумын Засаг дарга, Иргэдийн хурлаас “Шилдэг хамт олноор” шалгаруулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо3 меню

  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна