/ / Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Шүүх, Прокурорын газрын хамтарсан "Хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Шүүх, Прокурорын газрын хамтарсан "Хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Шүүх, Прокурорын газрын хамтарсан "Хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөгөөнийг энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Сум дундын Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Б.Эрхэмбаатар, хяналтын прокурорууд болон Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулагч нар оролцож, сум дундын Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг "2016 оны шүүн таслах үйл ажиллагааны талаар болон Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нар үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудал", Ахлах прокурор Б.Эрхэмбаатар "2016 онд Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалт шалгасан гомдол мэдээлэл, шийдвэрлэсэн хэрэг, байцаан шийтгэх ажиллагаанд учирч байгаа алдаа дутагдалыг арилгах, цаашид давтахгүй байх", Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Гантулга "Прокурорын байгууллагаас хэрэг буцаж байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлж түүнийг засаж арилгах" талаар тус тус мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцож, зөвлөгөөнөөс цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гарган, зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо3 меню

  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна