/ / СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА.

       Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс санаачлан Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяныг 3 сарын хугацаатай зохион байгуулж байна. Уг аяны нээлт энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад зохион байгуулагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” төвийн хамт олон оролцож, 100 иргэнээс санал асуулга авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг 200 ширхэгийг тараан өгч ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо3 меню

  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна