/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, тэдэнд хууль, эрх зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор “Соёмбот” талбайд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00-13:00 цагийн хооронд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн арга хэмжээг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр 72 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 7 иргэний галт зэвсгийг бүртгэн, 16 хүнд галт зэвсгийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө өгч, 1 иргэнд галт зэвсгийн гэрчилгээ шинээр олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хугацаа нь дууссан 5 иргэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний талаарх лавлагаа олгож, жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн 10 иргэний материалыг хүлээн авч, иргэд, олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараан өгч ажиллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Босоо3 меню

  • Босоо2 меню

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна