"САР ШИНЭ-2020" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖЫН ДАГУУ "ОЛОН НИЙТИЙН ЭРГҮҮЛ" ГАРЧ АЖИЛЛАА.
Сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, иргэдийн аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүднээс иргэдийн оролцоотой “Олон нийтийн эргүүлд ажиллуулах тухай” Мандал сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн А/17 дугаар захирамжын хэрэгжилтийг ханган ажиллав.
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАСАН АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА